Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гаргажээ.
Мөн Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгосон хэмээн үзэж, хэргийг харьяа шүүхийн байгууллагад шилжүүлээд байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо