Япон улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака Гранд слам" тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээний -48 кг-ыг жинд барилдаж буй МУГТ М. Уранцэцэг хоёрдугаар тойргийн барилдаандаа Японы Яошида Санаг цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Португалийн Садеро Марияаг цэвэр ялсан билээ.
Улмаар хагас шигшээ барилдаандаа Өмнөд Солонгосын бөх Кан Ю Жинийг өчиж цэвэр ялж финалд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Фүна Тонакитэй барилдаж ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Ингэснээр М.Уранцэцэг Их Дуулга тэмцээнээс 15 дахь медалиа хүртэх нь тодорхой болж, энэ үзүүлэлтээр бүх тамирчдыг тэргүүлэх боллоо.
М.Уранцэцэг Их Дуулга тэмцээнээс
5х -Алт
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ