Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Би томилогдохдоо УИХ-ын индэр дээр хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Нийгэм их бухимдуу банйа. Би 13 аймгаар явж ард иргэдтэйгээ уулзаж ажилллаа. Багш нар эмч нар өвгөд, хөгшид гээд ард түмэнтэйгээ уулзсан. Ард түмэн нийгэм шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж өгөөч, эдийн засгийг сэргээж цалин мөнгө нэмж өгөөчээ гэсэн хоёр хүсэлтийг тавьж байгаа. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Сүүлийн үед шударга ёс сахилга хариуцлагын асуудлыг хамгийн их хүсч байна.
Надад хоёр зам байгаа юм. Нэгдүгээрт, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө амь насаа алдахаас айхгүйгээр тэмцэх эсхүл буулт хийж сандал суудлынхаа төлө амьдрах. Би нэгдүгээрхийг сонгож байгаа.
Шударга ёс тогтоох цаг болсон, хариуцлага тооцох цаг болсон, МАНАН-г зайлуулах хэрэгтэй болсон. МАНАН гэж үнэхээр байдаг юм байна. Нам нам дамжсан олигархиуд нийлсэн. Үр хүүхдүүд нь төрд шургалсан, ийм бүлэглэлтэй би тэмцэж байна. Хуулийн хүч, эрх мэдлийн хүч дутаж байна. Сэтгэл санаа бол дийлнэ.
Би М.Энхболдыг огцор гэсэн. 60 тэрбумын бичлэг гэдэг үнэн шүү. Тэр бол эвлүүлэг биш. Албан тушаалыг хууль бусаар зарж мөнгө олох гэсж ярьсан уу ярьсан. Хэрэгжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. үүүнийхээ төлөө М.Энхболд огцрох ёстой. Газрын наймаа хийж байсан уу. Хийж байсан нь үнэн. Үүнийхээ төлөө огцрох ёстой.
Би бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрохыг шаардсан. Огцорсон. 60 тэрбумын хэргээ, намын гишүүддээ шударга ёсыг сахиулж чадаагүй.
Одоо Улаанбаатар хотын даргыг огцруулах талаар одоо хуралдаж байгаа байх. Утааг бууруулж чадаагүй, цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдэж чадаагүй.
Ийм шаардлагууд тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна.
Би М.Энхболдтой багын найз. Олон жил хамт ажилласан. Гэхдээ би найзыгаа бодох уу улс орноо бодох уу.
Өөрчлөлт шинэчлэлийг ард түмэн шаардаж байна. Тос дотроосоо өтдөг гэдэг үг бий. Би төрөө цэвэрлэх ёстой, намаа цэвэрлэх ёстой. Би энэ цэвэрлэгээг эхлүүлэхгүй бол өөр хэн чадах вэ. Хийж чадах хүн би мөнөөсөө мөн.
Миний тэмцэл цаашдаа улам хатуурах болно. Ардчилал ард түмнээ хамгаалах цаг болсон. Одоо л эр зориг гаргах ёстой. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэж үг бий.
Би гудамж талбайд үймээн самуун гарч , “долдугаар сарын 1” шиг зүйл болоосой гэж боддог хүн биш. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Гэхдээ Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийх цаг болсон байна.
ЖДҮ-ээс зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Дахиад чөлөөлөх хүмүүс ч байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст зээлээ төлөх, ард иргэдээс уучлалт гуйх шаардлага тавьсан. Зээл төлөгдөөд дуусч байгаа. Тэр мөнгийг жинхэнэ ЖДҮ-дэд олгоно.
Сэтгүүлчдийн асуултанд дараах байдлаар хариулав.
М.Энхболдыг огцрууллаа гээд шударга ёс тогтох уу?
УИХ-ын дарга гэдэг бол том эрх мэдэлтэй хүн. Адгийн наад зах нь хэнийг юу хэлүүлэх хэлүүлэхгүй байхыг ч мэддэг хүн. Ямар асуудлыг чуулганаар оруулахыг шийддэг юм. Эрүүл саруул хүн даргалж байж УИХ зөв болно. Би М.Энхболдын эрх мэдлийг нь байхгүй болгох гээд байгаа юм. М.Энхболдыг үтэр түргэн огцруулж байж шударга ёс тогтоно.
Та 300 офицер хүлээн авч уулзсан уу?
Бүтэн сайны орой 17.00 цагийн үед хэсэг хүмүүс утасдсан. Тантай уулзалт хиймээр байна. Бид гудамж талбайд гарахад бэлэн боллоо. Та бидэнтэй уулзаач гэсэн. Би намын байранд 400- 500 хүнтэй уулзсан. Дотор нь цэргийн хүмүүс, миний танидаг хүмүүс ч харагдана лээ. Тэр хүмүүс өөрсдийн үзэл санааг илэрхийлсэн. Бид гудамж талбайд гарна тэмцэнэ гэсэн. Би тэдэнтэй тайван ярилцсан. Та бүхэн ингэж болохгүй, хүлээцтэй ханд гэсэн. Ярих ёстой газар асуудлыг уламжилъя гэсэн. Гудамж талбайд гарч болохгүй гашуун туршлага бий гэж хэлсэн. Тэрнээс биш хувьсгал тэмцэл хийх юм байхгүй ээ. Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. Шойгу ирээд явсан танк өгсөн гээд. Би тийм юм хийх хүн биш ээ.
ЖДҮ-ийн зээл авсан намын ЕНБД-тайгаа, бас Я.Содбаатар сайдтай хариуцлага тооцохыг шаардсан. Та яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?
Манай намын Бага хурал удахгүй хуралдана. Хэнтэй хариуцлага тооцох вэ гэдгийг тэнд ярина аа. Нөхөр Я.Содбаатар сайдыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа. Буруутай бол огцорно шүү гэдгийг анхааруулсан.
Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг юм уу?
Ерөнхийлөгчийн засаглалыг би дэмждэггүй. Би парламентын засаглалыг дэмждэг. Би хувь хүний хувьд дотроо бол дээд доод хоёр танхимтай байгаасай гэж боддог. Манайд хамгийн томхиромжтой засаглал бол парламентын засаглал.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ