У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг өчигдөр /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар огцрохыг шаардсан нь улайн цайм эрх ашиг харсан үйлдэл гэж үзэж байна. Энийг зөвхөн нэг нам доторхи асуудал гэж бодохгүй байгаа. Улс төрийн намууд хоорондоо хамтарсан эрх ашгийн бөөгнөрөл үүсгээд удаж байгаа. МАНАН гэж ярьдаг зүйл бодитой. Энэ парламентад 65 суудал авсан нь тооцоонд байгаагүй залуусыг шинээр гаргаж ирсэн. Тиймээс залуус үүргээ ухамсарлах хэрэгтэй. Урьд нь 20 хүн дээр уул уурхайн компаниуд бооцоо тавьдаг, дараа нь өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад ашигладаг байсан. Энэ тогтолцооноос гарах ёстой. Нам хамтын үнэт зүйл дээр явах ёстой. Монголд парламентат ёс байх уу, үгүй юу гэдэг том асуудал үүсч байна. Тийм учраас Ерөнхий сайд түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа гэж би үзэж байна” гэсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо