Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү элэг, нойр булчирхай, ходоодны хавдрын оноштой биеийн байдал хүнд БНХАУ-д эмчилгээ хийлгэж байгаа аж. Иймд эмчилгээний төлбөр өндөр байгаа тул нутгийн зон олон, бөхөд хайртай Монголын ард түмнээсээ сэтгэлийн дэм, мөнгөн хандив хүсч буй юм.
Тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш 20-р зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэг болж байжээ. Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн түүнд тусламжийн гараа сунгахыг Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, болон “Жавхлант” бөхийн дэвжээнээс уриаллаа.
Хандивын данс: Хаан банк 5076534518 Чойдорын Өвгөнхүү
Холбоо барих утасны дугаар: Өвгөнхүүгийн Рагчаа 94053444
МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ