УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Мөнхбат УИХ-ыг тараах гарын үсгийг цуглуулж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Валютын ханштай холбоотой хамгийн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Сангийн сайд суух ёстой гэдэгт би санал нэг байна. Өчигдөр бас хуралдаа суугаагүй. УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад байна. Би даваа гарагаас эхлэн өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. УИХ нь ч таръя, Засгийн газар нь ч огцоръё” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Учир нь УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөөд буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудал, улс төрийн тогтворгүй, хариуцлагагүй байдал хэтэрч байна гэдгийг хэллээ. ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд нэгнээсээ уралдан уучлалт гуйж, зээлээ төлсөн эсэхээрээ уралдаж, улс орны чухал асуудлыг хэлэлцэх үед чуулганд суухгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо