Хүүхэд 3 наснаасаа хойш давсагны үйл ажиллагаагаа бүрэн хянаж чаддаг болдог. 3-16 нас хүртэлх хугацаанд олон шалтгааны улмаас шээсээ хяналтгүйгээр гадагшлуулж байна.
· Орондоо шээдэг дөрвөн хүүхэд тутмын гурав нь удамшилаа дагадаг байна. Ээж аав нь багадаа ийм асуудалтай байгаагүй ч ойрын хамаатнаа дагах тохиолдол бий.
· Өтгөн нь хатдаг асуудалтай бол давсагийг шахаж, өөрийн мэдэлгүй шээх
· Айж цочсон үедээ орондоо шээх
· Эпилепси зэрэг сэтгэцийн органик өвчний үед орондоо шээх, мэдээгүй бие засах явдал тохиолддог.
· Шээсний сүв давсагний үрэвсэл өвчинтэй бол бол мэдээгүй шээх
· Орчны муу нөлөөллөөс шалтгаалан тархины сэрэл, саатлын процесс алдагдаж, давсагны булчин сулардаг.
· Орчин нөхцөл өөрчлөгдөж сургууль цэцэрлэг солих
· Эцэг эхээсээ хол санан бэтгэрэх
· Эцэг эхийн тааламжгүй харилцаа, гэр бүл салалт
· Сэтгэл гутрал
Авах арга хэмжээ
· Хамгийн түрүүнд та хүүхэдтэйгээ ярилцаж, ганцаараа л орондоо шээж байгаа хүүхэд биш гэж тайвшируулах хэрэгтэй юм.Үүнийг ойлгуулахгүй, буруутгаж, гэмшил мэдрүүлснээр ирээдүйд хүүхдийн өөртөө итгэх итгэлд маш муугаар нөлөөлдөг байна.
· Хүүхдээ унтахаас нь өмнө бие засахыг сануул.
· Унтахаас нь өмнө 2 цагийн өмнөөс шингэн зүйл өгөхөө багасга.
· Шөнө өөрөө сэрж хүүхдээ бие засуулж бас болно.
· Өтгөн нь хатдаг бол бол шингэлэх арга хэмжээ аваарай.
· Дахин сануулахад ямар нэг сэтгэцийн өвчин, шээсний сүв давсны үрэвсэлт өвчтэй тохиолдолд эмчид яаралтай хандана уу!!!
LASANTE ЭМНЭЛЭГ
ЭРҮҮЛ МОНГОЛ ЭМЭГТЭЙ
ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо