Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй газар чөлөөлөх ажлын хүрээнд Хотын дарга өчигдөр /2018.11.12/ энэ талаарх захирамжийг гаргасан байна.
Тус газрыг "Эрэл" ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй удсан учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо