АНУ-д "Нирвана" хамтлагийн дуун дээр 1000 бөмбөрчин хамт тоглосон бол ОХУ-д Виктор Цой-ийн дуун дээр 300 гитарчин хамт тоглосон байна. Тэгвэл энэ уламжлалыг Монголд мөн үргэлжлүүлж, МУГЖ гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын энэ сарын 23, 24-нд болох тоглолтод нь зориулан урлагийн анд нөхөд нь гэнэтийн бэлэг барилаа.
Д.Отгонбаярын 10 жилийн өмнө "Чоно" хамтлагт зориулан зохиосон "Чамд таалагдахын тулд" дууг дахин шинэчлэн "Чоно", "Хурд", "Харанга" “Никитон” “Nisvanis” болон үе үеийн амьд хөгжмийн хамтлагууд мөн Д.Отгонбаяртай уран бүтээлээр холбогдсон дуучин С.Наран, С.Сэрчмаа, Б.Чинбат зэрэг үе үеийн уран бүтээлчид, "The Voice of Mongolia" шоуны "Team Otgoo" багийнхан оролцож бүтэн сар бэлджээ. Энэхүү гэнэтийн бэлэгийг санаачилж зохион байгуулсан BRAND MEDIA GROUP болон хамтран ажиллсан Ace Entertainment нийт уран бүтээлчдэдээ "Чоно" хамтлагийн зүгээс талархал илэрхийлж өөрсдийн Фэйсбүүк хуудсандаа дараах хоёр бичлэгийг тавьсан байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ