Өчигдөрхөн сайдаасаа буусан Б.Батзоригийг өнөөдөр ангийнхан нь гишүүний бүрэн эрхтэй нь үлдээлээ. Асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр асуудал. ЖДҮХ сангийн удирдлагуудыг цагдан хорьчихоод байхад гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн хүн нь энд сууж байна. Энэ бол шударга ёс биш” гэдгийг тодотгож байв.
Уг нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа юм.
Гэсэн ч эрхэм гишүүн судалдаа үлдэж, УИХ-ын бүрэн эрхтэйгээ шалгуулах боллоо. Угаас УИХ-ын гишүүдэд өөр сонголт үлдээгүй. Учир нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан бол ЖДҮХ сангийн асуудалд нэр дурьдагдаад байгаа бусад гишүүд ч ирээдүй ч бүрхэг болж мэдэх байв. Албан бус эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн байдлаар ЖДҮХ сангаас өөрөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүс нь зээл авсан 50 гаруй УИХ-ын гишүүд байгаа гэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо