Орон нутагт ЖДҮ-ийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээлийг хэлэлцэж байна.
Энэ талаар Шинжээч хэлэхдээ "Хөтөлбөрийн хүрээнд есөн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 151 төсөлд 48.96 тэрбум төгрөгийг олгожээ.
Хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй байгуулах төсөлд "Эрхинхэлхээ" ХХК нь 300 сая төгрөгийн зээл авчээ. Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэр бүлийн хүн гэх хамаарал гарч ирсэн.
Төсөл хэрэгжсэн гэх баримт олдоогүй бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд бий. Ч.Дэлгэрмаа нь долоон удаагийн гүйлгээгээр 260 сая төгрөгийг нь бэлнээр авч, 40 сая төгрөгийг Ч.Өлзийбаатарт шилжүүлсэн байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Дэлгэрмааг гэрчээр дуудсан ч сонсголд оролцсонгүй. Тэрбээр зээл хүсэх анкетдаа гэр бүлийн байдал хэсэгт нөхөр Ж.Батзандан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг гэх мэдээллийг бичжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг гишүүн байхад зээл гарсан гэсэн үг" гэсэн тайлбарыг өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
66.181.178.217
Энэ Батзандангийн ах дүү нар гэж өлөн царайлсан улаан луйварчид, шунал нь яг алтанзагасны үлгэрийн эмгэн шиг байтал эхнэр нь хүртэл хамт хувааж иддэг юм байна
Хариулах