Монголчууд шүдний цооролт өвчинд их багагүй нэрвэгдчихэж. Ингэж хэлэхийн учир нь улс орон даяар явагдаж байгаа эрт илрүүлэг үзлэгт 0-17 насны 580 мянган хүүхэд хамрагдсаны ихэнх нь шүд цооролт өвчтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж, бас халаглаж байна.
Товчхондоо бол 10 хүүхэд тутмын 8 нь шүдний цооролт өвчтэй, 1 хүүхдэд цоорсон 4-6 шүд байх жишээтэй.
Зөвхөн хүүхэд ч гэлтгүй насанд хүрэгчдийн 98 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харж болно.
Үүнээс өмнө бүр 40 гаруй жилийн өмнө ч бас энэ өвчин давамгайлж байсан байдаг ч өнөөдөр бахь байдгаараа байгаа нь эмзэг асуудал болоод байгаа юм. “Шүд эрүүл бол бие эрүүл” гээд зүгээр ч нэг хэлчихсэн юм биш. Шүдний өвчлөл бол бүхий л өвчний эхлэл нь гэдэг. Шүдний өвчлөлийг дагаад дотор эрхтний тэр тусмаа хоол боловсруулах эрхтнүүд ч өвчилдөг бөгөөд улмаар шүдгүйдэл өндөр түвшинд хүрээд байгаа.
Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэхийн тулд “Фторт түрхлэг” түрхэх ажлыг эхлүүлнэ гэсэн. Энэ ажил шүүмжлэл дагуулаад эхэлсэн. Гэхдээ цоорсон шүдэнд нь фтор түрхэнэ гэж ойлгосон учраас “Нэгэнт цоорсон шүдэнд түрхээд нэмэргүй” гэх шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл фтор нь хүүхдийн шүдийг эрдэсжүүлж, бат бэх болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эцэг эх асран хамгаалагч нарт анхааруулахад шүдний цоорлыг сүүн болон байнгын шүдний цоорол гэж ангилдаг бөгөөд хамгийн эхэлж цоордог шүд бол сүүн шүд, цаашаа үргэлжлээд байнгын шүднээс араа шүд нь цоордог байна.
Хүнд I их араа, II их араа гэж 2 араа байдаг бөгөөд энэ нь 6 болон 12 насанд ургадаг. Өөрөөр хэлбэл энэ араанууд нь хамгийн эхэлж шүдэлж, хамгийн эхэлж цоордог бас хамгийн эхэлж унадаг байна. Араа шүд дахин хэзээ ч ургадаггүй учраас маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэх юун.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна