Хөдөөгийн сэргэлт ярьж буй энэ цаг үед шаардлага нэртэй шантаажлагчдыг үгүй хийж, сэтгэлгээг нь өөрчилмөөр байна. Орон нутагт бүтээн байгуулалт, уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэхээр гэнэт л газар нутгаа хамгаалж байна гээд жагсаад эхэлдэг. Угтаа бол тэгж малчдын нэрийг барьсан бүлэглэл бий болж, шантаажлагчид олширсон.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх гэж ямархан “дажин” боллоо. Бүр байтлаа сумын Засаг дарга нь өмнөд хөршийн Элчин сайдын яаманд дур мэдэн албан бичиг илгээсэн байдаг.
Төр, засгийн зүгээс цахилгааны хараат байдлаас гарах, цаашдын үр дүнг нь тооцож үзээд Эрдэнэбүрэнгийн станцыг барихаар төлөвлөчхөөд байхад шүү дээ. Тиймдээ ч муйхарлан дайрсан Засаг даргыг ажлаас нь чөлөөлж, дараагийн удаа нийтийн эрх ашиг болон улс, орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй бүтээн байгуулалтын ажилд саад болсон хэнбугайтай ч байсан хатуу ярина гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа.
Яг үүнтэй адил муйхарлан эсэргүүцэж, жагсагчдын ажил хаврын улиралд эхэлдэг. Тодруулбал, энэ сарын 13 буюу даваа гарагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид хэвлэлийн бага хурал хийснийг олон нийт санаж байгаа биз ээ.
Орон нутгийн малчдын нэрийг барьж шаардлага хүргүүлж буй мэт шантааж хийгчид өмнө нь үйл ажиллагаа нь эхэлчихсэн ажил үйлчилгээг зогсоож, гацаадаг байсан. Одоо бол арга нь нарийсаад, төлөвлөгөө боловсруулж, хэзээ, хэн, хэрхэн ашиглах нь тодорхойгүй, тэр байтугай нөөц нь ч тогтоогдоогүй лиценз барьчихсан дайрч байна билээ.
Хаврын мал төллөлт, хахирган цаг гээд малчдын хувьд хийх ажил мундахгүй их. Зуд турхнаас эхлээд төрийн анхан шатны байгууллагынхан ч борив бохисхийлгүй ажиллаж байна. Гэтэл Өвөрхангайн Баян-Өндөр, Бүрд сумдын Засаг дарга нар малчидтайгаа нэгдчихсэн эсэргүүцлээ илэрхийлэх нэрээр улстөржчихсөн явна.
Уг нь орон нутаг дахь Байгаль орчны байцаагч нар нь “Сум орон нутагт уул уурхай, орд лиценз хөндсөн ямар ч ажил явагдаагүй. Ганц нэг лиценз байдаг ч сүүлийн 10 жил хэн ч ирж тойроогүй мартагдсан. Нутгийн иргэд, малчид тайван байна” гэж байгаа юм.
Гэтэл дээрх сумдын дарга нар өөрсдийн халаасны хэдэн хүнтэйгээ ашиг сонирхолдоо хөтлөгдөн нийслэлд ирж, шаардлага нэртэй шантаажны ажлаа хийж байна.
Угаас улс зөв жишгээр уул уурхайгаа хөгжүүлж чадвар сум, орон нутагт үр өгөөжтэйг хэнбугай ч харж байгаа. Энгийн жишээ нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум.
Түүнтэй адил уул уурхайг хөгжүүлж, зам, барилгын бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэх шаардлага тулгараад байгааг хүн бүр хүлээн зөвшөөрөх учиртай.
Харин орон нутагт нэгэнтээ зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, ажил албыг саатуулж, саад тотгор учруулдаг, зохион байгуулалтад орж ШАНТААЖ хийдэг малчид, тэдний нэр барьсан нөхдөд ЭРҮҮГИЙН хариуцлага хүлээлгэнэ гэсэн ам өчгөө АЖИЛ болгох цаг болчхоод байна, Ерөнхий сайд аа.
эх сурвалж : erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
64.119.18.106
Эцэг өвгөдийнхөө онгон дагшин байгаль эхээ зүгээр ухуулчихаад нүдэн балай чихэн дүлий байх ёстой болж байна уу Энэ чинь хөгжил биш , өнөөдөрөө биш ирээдүйгээ бодох хэрэгтэй
Хариулах112.72.2.70
эх байгаль дээр та амьдарч байгаа бол хамгаалж хайрлах ёстой цус хөлс хоёроо хамгаалж үлдсэн нутаг ус газар шороогоо хамгаалах бидний эрх та хэн юм бид хэн юм
Хариулах202.126.89.85
Их л асуудалтай хүмүүс байна даа . Ашиг сонирхол нь дийлж дээ энэ дарга нар
Хариулах66.181.160.114
Энэ чинь шантааж бишээ малаа чи харин хэний бууны нохой болоод ингэж бичээд бнаа иргэд малчид нутаг усаа хамгаалж бна чам шиг юманд хамгаалах нутаг бхгүй бхдаа чааваас
Хариулах202.21.124.132
зайл paparazzi
Хариулах103.254.123.142
Zailtsan site we
Хариулах202.179.11.38
Уул уурхай дагаад хөгжсөн гэвэл ёстой том эндүүрч Уянга Заамар Архангайн цэнхэр Баянхонгорын Бөмбөгөр эдгээр сумдын уул уурхай байсан газрыг нэг харчих Бүрд Баянөндөрийнхөн арай өөр цөстэй эрчүүд шүү булаана гэвэл хэцүү л байх
Хариулах202.55.188.116
Шантааж гэж солиороод байгаа нөхөрт хандхад нутгаа хамгаалж байгаа хүмүүсийн тэмцэл. мал
Хариулах66.181.161.251
hu
Хариулах202.126.89.124
Шантаажлага биш газар нутаг сүйтгэх гэж байгаа чам шиг юмнуудад тоц