Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон баг, гурван замын уулзвар гэдэг газар том оврын ачааны автомашин зоогийн газар мөргөсний улмаас, дотор нь ажиллаж байсан гурван хүн амь насаа алджээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 13-ны өдрийн 01:37 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд иргэн Ж /37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” зоогийн газрыг мөргөсөн бөгөөд тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
122.201.24.22
3 хасаг үхээ л биз хэнд хэрэгтэй юм
Хариулах66.181.181.136
Tom owriin mashiinuud galzuu hurdan yawdg, jolooch nar n anhaar
Хариулах103.231.188.52
схан ш**чжээ
Хариулах202.126.88.123
Bitgii hudlaa yum bicheed bai aimagiin tuwd boksn shuu
Хариулах202.126.90.95
Aimgiin tow gej baigaam bish vv?