"Л.Наранбаатартай хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн "Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ

Moderator
2023/03/07

Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгож, улмаар Төрийн өмчийн хороонд хариуцуулсан. Ингээд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг өнгөрсөн оны гуравдугаар сард /2022.03/ томилсон билээ.

Тэгвэл үйлдвэрийн дарга Л.Наранбаатарын явуулж буй хууль бус, чадамжгүй үйл ажиллагаа зэргээс шалтгаалж Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаар болж, энэ тухайгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжлахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэд дараах хэд, хэдэн шалтгаанаар ажил хаяхаар болсон байна.

-ӨӨРИЙН НАЙЗ НӨХДИЙН ХҮМҮҮСЭЭ АЖИЛД ТОМИЛЖЭЭ-

Л.Наранбаатар нь тус албанд томилогдсоноосоо хойш халаа сэлгээ ихээр хийж, өөрийн холбоотой хүмүүсийг удирдах албан тушаалд томилжээ. Тухайлбал, "1072 хувьцааны ногдол ашгийн төлөөх тэмцэл"-д Л.Наранбаатартай хамт оролцож байсан найз нөхдийн харилцаатай Э.Гэлэгжамцыг 2022 оны есдүгээр сард Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар, 2023 оны нэгдүгээр сараас Борлуулалтын хэлтсийн даргаар, 2023 оны гуравдугаар сараас Ерөнхий нягтлан бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын даргаар хавсарган хийлгэхээр томилсон байна. Мөн өөрийн хувийн компанидаа ажиллаж байсан Н.Буян-Өлзийг Ерөнхий инженерээр, найз н.Ихбаярыг Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.

Мөн үйлдвэрийн засвар шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгээгүйн улмаас өдгөө ажиллаж эхэлсэн байх ёстой "Хөтөл"-ийн цементын үйлдвэрийн ажил эхлээгүй байгаа аж.

Тодруулбал,тус үйлдвэр нь 2023 оны төлөвлөгөөгөөр нэг болон хоёрдугаар сард их засварын ажил хийж дуусаад хоёрдугаар сарын 25 /2023.02.25/-ны өдөр гал өгч, гуравдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэр бүрэн жигд ажиллагаанд орсон байх ёстой байна. Гэтэл өнөөдрийн байдлаар их засварын ажил нь хийгдэж дуусаагүй, зарим засварын ажил хийгдээгүйгээс үйлдвэрийн ажил нь эхлээгүй байгаа аж.

Түүнчлэн худалдан авалтын тендерийг цаг хугацаанд нь зарлаагүйн улмаас шууд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж. Энэ бүхнээс шалтгаалж тус үйлдвэр нь санхүүгийн хувьд ч хүнд байдалд ороод байгаа талаар эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.
Хөтөлийн үйлдвэрийн ажилчдын өргөх бичиг
Хөтөлийн үйлдвэрийн ажилчдын өргөх бичиг

Тодотговол үйлдвэрийн дарга Л.Наранбаатар нь "цемент нийлүүлнэ" хэмээн бусдаас 6.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт аваад байгаа бөгөөд 5.4 тэрбум төгрөгийн худалдан авалтын өр төлбөртэй, 12 тэрбум төгрөгийн татварын өртэй болоод байгаа аж. Тиймээс тус үйлдвэрийнхэн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж, гуравдугаар сарын 30 /2023.03.20/-ны өдрийн дотор шуурхай арга хэмжээ авч, "Хөтөл"-ийн үйлдвэрт Засгийн газрын "Бүрэн эрхэт төлөөлөгч" томилон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг хүсэж, ийнхүү ажил хаяхаар болсон тухайгаа уламжлахаар болжээ. 



Эх сурвалж :Isee.mn




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.1
    2023/03/07

    Ам, үзэл бодол, хүмүүжил, нь хийж байгаа ажлаасаа асар хол зөрүүтэй хүн юм аа Өнөөдөр тэр нээлт дээр 40 ажилчинд байр авахад нь 30% -ийн хөнгөлөлт үзүүлнэ ч гэх шиг төрийн мөнгийг тэгж болдох уу болдог юмаа гэхэд өөрийнхөө дагууж ирсэн хүмүүсиыг үнэ багатай үл хөдлөх хөрөнгөтэй болгох санаа юу Хувийн байхад нь төрд буцаах гэж маш их зүтгэсэн бид ийм ч хүнээр үйлдвэрээ удирдуулах гэж дээ Уул нь ч солих амархан л бна

    Хариулах
  • 66.181.184.44
    2023/03/07

    Ene ch harhaas hulgaich tsaraitai

    Хариулах
  • 202.9.46.11
    2023/03/07

    Хөтөлийн задгай цёмёнт ачдаг хүмүүсээ анхаарч ажилд аваачээ харицааны соёл түй ч бхгүй хэдэн лазан хоол цайны цаг хүлээсэн хэдэн залхуу гарууд бдг шүү .

    Хариулах
  • 202.21.108.12
    2023/03/07

    Тус үйлдвэрийг хувьчлах хэрэгтэй. Төрийн мэдэлд авснаар үргүй зардал ихсэж ашиггүй ажиллана. Төрд тушаах татвар буурна.

    Хариулах
  • 66.181.161.50
    2023/03/07

    ugaasaa l hudlaa pop sda l da

    Хариулах
  • 64.119.20.124
    2023/03/07

    Хуучин чадварлаг инженерүүдээ буцааж ав

    Хариулах
  • 122.201.21.130
    2023/03/07

    Нам дагаж урваж шарваж явсан ийм хөгийн гарууд үйлдвэр яаж авч явж чадах юм бэ бушуухан салгаж авч чадвартай удирдагч тавих хэрэгтэй

    Хариулах
    • 202.9.46.2
      2023/03/07

      Тийм шүү

  • 66.181.189.76
    2023/03/07

    Hogiin gar nam dagaj guisen hudlaa gar bna

    Хариулах
  • 66.181.161.249
    2023/03/07

    Наранбаатар үнэнч умуу гэж бодсон үнэр орж бсан новш бнашдэ

    Хариулах