“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2023

Moderator
2023/03/06

“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яаманд зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд, Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төслийг боловсруулж буй талаар танилцуулав.

 
Яамдын саналыг үндэсний хөтөлбөрт тусгах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулах юм.


“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2023

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна