Эрэлт ихтэй махны зах зээл эзнээ хүлээж байна

Moderator
2023/03/06

БНХАУ 2021 онд 100 сая тонн мах хэрэглэсэн нь дэлхийн нийт махны хэрэглээний 28 хувийг бүрдүүлжээ. Мөн тус улсын импортолсон махны хэмжээ 2021 онд 30 тэрбум ам.доллар давсан байна.

2021 онд БНХАУ:

57 сая тонн гахайн мах
25 сая тонн тахианы мах
9 сая тонн үхрийн мах хэрэглэжээ.
       Хямдхан гахайн махнаас илүү үнэтэй үхрийн махны эрэлт нэмэгдэнэ

Үүгээр зогсохгүй Хятадын махны зах зээл 2023-2027 онд жил тутамдаа 19.9 хувиар өсөх төлөвтэй байгааг онцолж байна. Хятадын махны зах зээл нь тус улсын хүнсний жижиглэнгийн зах зээлийн хоёр дахь том сегмент бөгөөд өндөр орлоготой иргэдийн тоо ирэх жилүүдэд өсөх төлөвтэй байгаа нь үнэтэй үхрийн махны хэрэглээ нэмэгдэнэ гэх хүлээлт бий болгож байна.

Тухайлбал 2022 онд хятадын үхрийн махны импорт 12 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин үхрийн махны нийлүүлэлтээр тэргүүлэгч орнуудад Аргентин, Бразил, Уругвай зэрэг улсууд багтаж байна


                    Бид махны магнат болох мөрөөдлөөсөө холдсоор..

Харамсалтай нь 71 сая толгой малтай манай улсын хувьд махны экспорт сүүлийн 3 жил дараалан буурсан дүр зурагтай байна. Угтаа бол хил залгаа урд хөршдөө махны экспортын магнат болох бүрэн боломжтой харагдана. Нэгдсэн дүнгээр харвал манай улс:

2020 онд 38.8 тонн мах
2021 онд 21.8 тонн мах
2022 онд 16.0 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
                         

    Бага нь баян, их нь ядуу

Түүнчлэн манай улс Хятадын махны зах зээлд доминант хийж буй орнуудтай өрсөлдөхөд хэд хэдэн давуу талууд бий. Тухайлбал бид эрэлттэй зах зээлийн хаяанд оршдог. Нэг ёсондоо тээвэрлэлт хийхэд хугацаа бага шаардахаас гадна зардал ч бага гаргах боломжтой.

Нөгөө талаар хангалттай нөөц байна. Дэлхийн махны экспортод тэргүүлэгч Австрали улсын хувьд 2022 оны байдлаар 27.2 сая малтай гэх статистик гарсан нь манай улсын малын тоо толгойноос 2.5 дахин бага үзүүлэлт юм. Улс орнууд махаа экспортолж баян амьдраад байхад хэд дахин их малтай Монгол Улс ядуу амьдарч байгаа нь харамсалтай.

Махны экспортоо нэмэгдүүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Төрийн гар харалгүйгээр хувийн хэвшлүүд ч махны экспортыг нэмэгдүүлэхэд хангалттай үүрэг рольтой оролцож болно. Харин хамгийн том тулгарч буй бэрхшээл нь малыг вакцинжуулах, шүлхий, мялзан өвчний тархалтыг зогсоох асуудал юм. Нэгэнтээ бизнес эрхлэгчид дангаараа малын гаралтай эдгээр өвчинтэй тэмцэх боломжгүй тул төрөөс энэ асуудал дээр дорвитой анхаарч чадвал өөр хүсэх зүйлгүй гэж хэлж болно. Үндсэндээ таван хошуу малаа бүрэн вакцинжуулж чадвал мал аж ахуйн салбарт том ахиц гарах юм.

                                                                                  

 Эх сурвалж: AHDB,1212.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.118
    2023/03/08

    Өмнөх нийгэмд Улаан Орос тэжээцгээгээд өлсдөг байсан, одоо хар Хятад тэжээж турж үхэцгээ

    Хариулах
    • 103.231.188.52
      2023/03/10

      Тэгээсэй билээ!!