Нүүрсний машинд чип суулгая

Moderator
2023/03/06

Улстөрийн прогнозоор бол  нүүр нүдгүй улаан шуурга тавьж мэдэх нь гэж  ярилцаад эхэллээ. “Нүүрсний хулгайн хэрэг”-ээс улбаалж ийнхүү шуурга шуурч, бас “Шүүр” ажиллагааг  эхлүүлж байгаа бөгөө тэр тусмаа  өдгөөгийн 76-гийн заримынх нь суудал, байршилч  өөрчлөгдөж ёстой л шүүрний өвсөнд тээглэчхэв бололтой. 

Ерөнхий сайд “5Ш”-ийнхээ “Шүүр” ажиллагааг нь төрийн ордноос ийнхүү эхлүүлсэнд олонд түмэн тун ч сайшаалтай байгаа. Мөн АТГ-ынхны мэдээлснээр  “Нүүрсний хулгайн хэрэг”-т холбогдсон гишүүд  зохион байгуулалттай  гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгсөн, авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэж байгаа.

Гэмт бүлэглэл байгуулсан гэхээр бараг л мафи байгуулчихсан ч юм шиг. Бас тэгээд гаднын 2-3 иргэн ч энэ хэрэгт холбоотой, шалгуулж байгаа нь  “ХАР АЛТ”-ны хэрэгт холбогдогчид хаа сайгүй байж таарах гээд байгаа юм.

Тэгээд ч хууль чанагарах тусам хулгайчийн арга нарийсдаг учраас  “Нүүрсний хулгайн хэрэг”-ийг дахин гаргуулахгүй, хараа хяналттай байя” гэвэл  5.5 сая үхэрт ээмэг зүүж байхаар нүүрсний хэдэн амшиндаа чип суулгаж яагаад болохгүй гэж гэсэн эн саналыг мэргэн ард гаргалаа. Ер нь яагаад болохгүй гэж.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.