ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт гадны биет залгисан бага насны хүүхэд иржээ. Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нэгдүгээр нарийсалд буюу хамгийн дээрээ байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж гаргажээ.
Гадны биет хэрэв улаан хоолойн хоёр, гуравдугаар нарийсалд орсон бол дурангийн аргаар авдаг хэмээн тайлбарлав. ЭХЭМҮТ-д зоос, батерей гэх мэт гадны биет залгисан 0-16 насны хүүхэд өдөр бүр ирдэг байна.
Тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, Улаан хоолойд тээглэсэн гадны биет эмгэгийн үед яаралтай тусламж үзүүлдэг. Эцэг эх асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих анхаарал сул байгаагаас гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирж байна. Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орвол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй хэмээн анхааруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна