Ковидын хуулиар халхавчилж томилогдсон дарга нарыг өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газраас тэднийг ном, журмынх нь дагуу буюу Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж, тэнц гэх үүрэг өгсөн нь тэр.
Гэвч өнөөдрийг хүртэл чөлөөлөгдсөн дарга нарын орны хүмүүс очих байтугай ТАЗ /Төрийн албаны зөвлөл/-д сонгон шалгаруулалтын зар нь ч бүтэн байршаагүй.
Уг нь дээрх ковидын хуулийн дагуу 17 агентлагийн даргыг, мөн өөрийнх нь хүсэлтээр нэг даргыг чөлөөлсөн байдаг.
Гэтэл өнөөдрийн байдлаар ТАЗ-д Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Усны газар, Ойн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар гэсэн есөн байгууллага л сонгон шалгаруулалтын зар байршуулаад байна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар зарим дарга Засгийн газар, цаагуураа эрх баригч намын удирдлагуудтай тохиролцож чадахгүй байгаа учраас сонгон шалгаруулалт зарлагдаагүй гэх мэдээлэл бий.
Харин зарлагдсан нь ажлаа мэддэг, аль эсвэл эргээд томилогдох “зөвшөөрөл” нь гарчихсан учраас сонгон шалгаруулалтыг тухайн чөлөөлөгдсөн дарга нарт тохируулсан гэх сураг ч бий.
Үнэндээ чөлөөлөгдсөн дарга нарыг зарим агентлагийн ажилтнууд болон олон нийтийн зүгээс дахин томилуулах тун дургүй байгаа.
Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар ажиллаж байсан Г.Батдоржийн хувьд мэргэжлийн бус, хүүхдийн хүчирхийллийн эсрэг авч буй арга хэмжээ нь байгаа онодоггүй, МАН-ын цүнх баригч учраас төрийн ажил гэхээс илүү намын ажил хийдэг гэж чичлүүлсээр ирсэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулууны хувьд мөн л төрийн хуулийг үл тоон цахимаар ажлаа хийдэг гэдэг. Твиттер, фэйсбүүк орчин дахь гомдлыг олон нийтэд таалагдах өнцгөөс нь харж, хянах гэдэг болохоос яг хэрэгжиж буй хуулиудтай зохицуулдаггүй гэдэг.
ИНЕГ-ын дарга асан С.Мөнхнасан өөрөө эргэж томилогдох тул ЗТХЯ-наас өөрийн хүнээ түр орлон гүйцэтгэгчээр томилуулчихсан хэмээн додигор яваа гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
49.0.137.164
Munkhchuluun gej neg tiim nohor nuguu Balius bariad shoniin zengeenii gazriin gadaa hun alj huree talna geed guij yawsan erguu mon biz dee !!! Naad hun chini HUDLAA gar shuuuu !!!!
Хариулах184.185.239.83
Munkchuluun gej estoi hudlaa sta shuu Hol bailgah heregtei shuu
Хариулах192.82.84.161
Мөнхчулуун олигархуудын занаанд орсон худал мэдээ.
Хариулах