Л.Энх-Амгалан сайд “Хонгилын үзүүрт гэрэл асаав"

Moderator
Өчигдөр 11 цаг 11 минут

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээлэл олны анхаарлыг ихэд татав. Тус яамныхны мэдээлснээр ТҮБД-3 ангиллын дагуу 850.717 төгрөгийн цалинтай байсан багш төсвийн шинэчлэлийн хүрээнд 1.050.000 төгрөгийн цалин авч байгаа юм байх. Үүнийг хувьчилж бодож үзвэл багш нарын цалин 38 хувиар нэмэгдэж.

Хэдийгээр яамныхны зүгээс ийнхүү хэлж буй ч бүх багш нар ийм цалин авч байгаа нь юу л бол. Тийм дээ ч ийм утга, гоморхол бүхий мессеж чатаар хэсүүчилж буй ч биз.
Харин сайд Л.Энх-Амгалан “Хамгийн залуу багшийн цалин 1.050.000 төгрөгөөс эхэлж байгаа. Ажилласан жилээсээ хамаарч багш нар 1.600.000-1.800.000 төгрөгийн цалин авч байна. Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн" гэсэн нь боловсролын салбарынханд үүлэн чөлөөний нар үзүүлэх лугаа адил үйл явдал болоод байна. Харин багш нарын зүгээс “Дарга захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер нарын ойр дотнынхонд л боломжтой асуудал хэмээн итгэл муутай байгаа нь ч нууц биш.
Гэхдээ л энэ салбарынханд ёстой л “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн ч юмны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж байгаа энэ цаг үед тийм ч өндөр цалин биш гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгээд ч бодит байдал дээр өнөөдрийн 1.600.000 төгрөг 2 жилийн өмнөх 900.000 төгрөгтэй тэнцэж байгааг эрхмүүд мэдэхгүй байгаа бололтой.

Нөгөөтэйгүүр тухайн аймаг орон нутаг сурагчдад зарцуулах мөнгийг боловсролын бусаар зарцуулж байсныг халж, хувьсах зардлын 80-90 хувь нь багш нарын нийгмийн даатгалын шимтгэл болон сургуулийн урсгал зардалд злриулагдаг байсныг ийнхүү халж байна гэсэн үг.
Товчхондоо бол Л.Энх-Амгалан сайдын энэ шинэчлэл олон жил уруу дорой явж ирсэн боловсролын тогтолцоонд юутай ч “Хонгилын үзүүрэт гэрэл асна” гээч болж байна. Харин цаашид хэрхэхийг харцгаая.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.165
    Өчигдөр

    Багшийн цалин өндөр байж гэмээнэ ирээдүй болсон үр хүүхдүүд минь сайн мэдлэг авна .амьдралын үнэн бол цалин амьдралд хүрэхгүй байх нь хамгийн гутамшигтай явдал юм .цалин бага болохоор хүүхдүүдэд муу мэдлэг өгдөг гэж хэлэх гэсэнгүй .багшийн ажил амар ажил биш ээ гэж л хэлэх гэсэн юм .боловсролын сайд ажлаа зөв оновчтой хийж байгаа гэж дүгнэж байна

    Хариулах
  • 66.181.191.135
    Өчигдөр

    Tsalin undur bj sain bagsh nar turnu. Tsalingaa nemeh heregtei

    Хариулах