Экс нөхрийнхөө гарт зэрлэгээр амиа алдсан загвар өмсөгч Чойгийн хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид өгөхөөр болжээ

Moderator
2023/02/27

Экс нөхрийнхөө гарт зэрлэгээр амиа алдсан загвар өмсөгч Чойгийн хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид өгөхөөр болжээ

Өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон Хонг Конгийн загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чойгийн цогцсыг хуучин нөхрийнх нь гэрээс олсон. Тодруулбал, түүний экс нөхрийн гэрээс хохирогчийн эд эрхтэнүүд, махны хөрөө, хутга мөн хүний махаар хийсэн шөл бүхий хоол олдсон гэж цагдаагийнхан мэдээлээд байгаа юм. Мөн хохирогч Чойгийн биеийн үлдсэн хэсгийг хайж байгаа аж.

Харин түүний хуучин нөхрийг хотын захын арлуудын нэг болох Лантау дахь Тунг Чунг дахь усан онгоцны зогсоол дээрээс зугтах гэж байхад нь баривчилжээ. Түүнийг ах, эцэг эхийнх нь хамт байцаалт авахаар саатуулсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн охин, хүү хоёрыг Чойгийн ээжийн асрамжид өгнө гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Загвар өмсөгч Чой нь олон улсад танигдаж байсан бөгөөд өнгөрсөн сард Францын Парис хотноо болсон 2023 оны хавар зун Elie Saab Haute Couture шоунд оролцсон аж. Мөн саяхан тансаг зэрэглэлийн L'Officiel Monaco сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.238
    2023/02/27

    Эрүүл биш сэтгэцийн өвчтэй,зэрлэг хүмүүс их болсон,охид бүсгүйчүүд хүнийг сайн таньж үерхээрэй.

    Хариулах
  • 45.117.35.19
    2023/02/27

    Зэрлэг балмад яргачин бэ Баригдсан нь болж дээ Бүү үзэгд Хүний махаар хооллодог амьд зомби вэ

    Хариулах
  • 66.181.161.181
    2023/02/27

    Үнэн бдаг бгаа даа аймаар юм бэ

    Хариулах
  • 66.181.161.181
    2023/02/27

    Ээ бурхан минь гэж

    Хариулах
  • 202.21.124.106
    2023/02/27

    Салсан бол зүгээр алга болохгүй зэвүүн юмбээ

    Хариулах
  • 103.229.120.51
    2023/02/27

    Uudgui ulugchi n baisan biz

    Хариулах
    • 202.126.88.93
      2023/02/27

      Hichneen uudgui bailaa gd ingeh ystoiyuu uudgui ulugchin min

    • 103.140.11.250
      2023/02/27

      тэнэг новш чи чинь харин, өөдгүй өлөгчин бүрийг алаж мөчлөөд, махаар нь хоол хийж идэх үү, мэдрэлээ үзүүл.