Монголчууд олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болсон ч баярлах болоогүй л байна. Хөшигийн хөндийн нисэх буудлын 49 хувийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК эзэмшиж буй. Харин 51 хувийг япончууд.
Гэвч тус буудлын барилга байгууламж л юм үзээгүй монголчуудын анхаарлыг татаж, бусдаар бол олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа.
Үүнийг нь бататгаж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус нисэх буудалд очиж ажиллахдаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг нь цахим орчинд түгээсэн. Гэхдээ мань сайдыг “баалж” байгаагаас Хөшигийн хөндийн нисэх буудал Монгол Улсад айлчилж, аялж буй гадна, дотнын хүмүүсийн анхны үнэлгээ өгөх газар гэдгийг огтхон ч тоосонгүй, анхаарсангүй.
Үнэндээ Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаа, мэдээллийн орон зай тус буудалд тун дутмаг. Салбар яамнаас санал тавьдаг ч менежмент хариуцагчаас байнга түдгэлзсэн, болохгүй, боломжгүй гэдэг хариулт өгдөг аж.
Ингээд ч зогсохгүй зарим авиа компани, иргэд, аж ахуйн нэгжүүд тус олон улсын нисэх буудал нь Японы Нарита олон улсын нисэх буудлын хэмжээний төлбөрийг авдаг ч тийм хэмжээний үйлчилгээг үзүүлдэггүй хэмээн шүүмжилсээр байдаг.
Түүнчлэн албаныхан шаардлага тавихаар Чингис хаан Олон улсын нисэх буудлын менежмент хариуцагч компаниас “Менежментийн гэрээ”-ээр ажиллаж байгаа хэмээн амыг нь хаадаг аж.
Тиймээс тус буудлын үйл ажиллагаа цаашид сайжрахгүй, хэвийн хэмжээнд хүргэхгүй бол менежментийн гэрээг эргэн харахаас аргагүйд хүрч байгаа юм. Угаас хэдий гэрээ байгуулсан үүргээ биелүүлэхгүй бол цуцалж болдог гэдгийг харуулах л хэрэгтэй болчихсон нь үнэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
59.153.114.206
Uilchilgee bol 0
Хариулах66.181.189.76
Hogiin yum be mongol ulsiin nutag devsger deer baij huulind zahiragdah estoi zavaan tseverlegee baihgui uitgartai hodoonii tosgon shig yapondoo l tiim baigee yaponchuud ni Baterdene sain hej bna zov demjij bna
Хариулах192.82.89.237
Автобусс явуулаачээ арчаагүй амьтад юм аа автобуссгүй нисэх буудал гэж монголоос өөр байхгүй бх
Хариулах