“Цалинтай ээж” гэхээр цаанаа л нэг сайхан сонсогдож байгаа биз. Гэхдээ сайхан сонсогдож байгаа шигээ сэтгэл ханамжтай байлгадаг гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Төрийн зүгээс “Хүүхэд төрүүлснийг чинь үнэлээд, хүүхдээ хараад гэртээ суу” гээд сард 50 мянган төгрөг өгдөг. Гэхдээ тэрийгээ өгөх гэж хөөрхөн юм болноо, бас. Гэтэл 2 хоногийн өмнөөс сарын 50 мянган төгрөгийг бүтэн өгөлгүй 48 мянган төгрөг дансанд нь шилжүүлсэн байх жишээтэй.
Хүүхдийнхээ живхийг ч авч хүрэхгүй мөнгөнөөс нь дахиад л ийнхүү хасчхаж. Яагаад юуны учир “Цалинтай ээж”-ийн цалингаас 2 мянган төгрөг хасч байгаа хэлж тайлбарлах хүн олдохгүй байгаа бололтой.
Зарим ээжүүд хошигнож “Хүүхдээ муу харсан гээд 2 мянгыг нь хасчихаж байгаа юм байх даа” гэсэн бол зарим нь төр засгийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч ард иргэдийнхээ халаасыг дураараа тэмтэрч, суйлж байна гэж шүүмжилж байна. Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, шаталсан татвар гээд ард иргэдээс авах дээрэмдэх, тонох юу л байна бүгдийг нь ямар нэгэн арга саам хийж авсаар байгаа хэрнээ “Цалинтай ээж”-үүдийн 2 мянган төгрөгөөр яг юу хийх гэсэн юм бол доо. Тэгээд ч энэ мөнгийг ээжүүд өөрсдөдөө зориулдаггүй. Ихэнх нь л хүүхдийн памперс, сүү, тэжээл зэрэгт нэмэрлэдэг юм шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.180.76
9000 togrog dutuu orson
Хариулах202.126.88.131
Цалинтай ээжийн мөнгө гэж нэг ичиж үхмээр мөнгө өгчихөөд ,бас түүнээс нь татаас аваад,хоёр ихэр хүүхдийн цалинтай ээжийн мөнгө памперсний мөнгө ч хүрэхгүй шүү дээ.Ядаж 300-400000 мянган төгрөг болгочихоод цалинтай ээж гэж яриасай.
Хариулах66.181.161.162
Үнэрээр өрөвдмөөр штэ 2 хүүхэд дараалан гаргаад цалинтай ээж гэдэг зүйлийг авсан гэтэл сэтгэлд ёстой гунигтай санагдаж билээ. Ядаж чивх ч авч хүрэхгүй штэ. Төрийн томчууд ээжүүдээ улных болглж доромжилж байгаагийн нэг. Одонгийн мөнгө жилд нэг удаа өгнө нөгөөх 100000 арай л өрөвдмөөр ядаж 300000 болгочихвол сэтгэлд өөртөө зориулна штэ
Хариулах