ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна

Moderator
2023/02/17

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91% болох 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн.

Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна. Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.

Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.34.89
    2023/02/24

    Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг яахын бол

    Хариулах
  • 202.55.188.100
    2023/02/18

    Hvvhdiin mongoo erh tegsh bvgdend ni ogooch yalgawarlan gaduurhaad ichdeggvi luiwarchid we hvvhed bvrt 100000 gesen amlaltaa martaa yu

    Хариулах
  • 202.55.188.123
    2023/02/17

    Зүгээр авч бсан юмыг бөөн будилаан үүсгэчихээд нөхөн өгөөчээ

    Хариулах
  • 202.55.188.123
    2023/02/17

    1р сарын мөнгөө авмаар бхы

    Хариулах
  • 192.82.65.231
    2023/02/17

    Гөлөгнүүд ээ нэр усаа зөв өгөөч

    Хариулах