​Стандарт байхад хяналт хэрэггүй

Moderator
2023/02/16

Засгийн газар, Шадар сайдын зүгээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж буй.
Нэгэн үе монголчууд бүхий л салбарт тогтсон стандарт байсан ч үл тоож, дураараа аашилж ирсэн. Гэхдээ түүнийг нь барьж, тогтоож байсан нь нэг талаас Мэргэжлийн хяналтын байгууллага, байцаагч мэт байв.
Харин өнгөрсөн онд МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг шалгалтыг салбарын яамдад хариуцуулсан. Мөн салбарын яамдаар дамжуулаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чигтэй болсон.
Тэр ч утгаараа “Стандарт бас хөгжил” үндэсний хөтөлбөр хяналт гэхээс илүү орчин цагт салбар бүрийн хэм, хэмжээ шаардлагыг шинэчлэн тогтоох ач холбогдолтой аж.
Дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаар хянаж, цагдахаас илүү стандартыг нарийн бас хатаа тогтоож өгөн, түүнийгээ мөрдүүлэхээр тогтсон байдаг. Тэгж л урагшилдаг, хөгждөг.
Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд 16 автомашины багтаамжтай автомат өөрөө өргөгчтэй, зогсоолыг гүйцэтгэгч компани нь 2020 онд барьж, угсарч, гүйцэтгээд дууссан. Харамсалтай нь өнөөдөр ч тэрхүү ажиллахгүй, үзмэр болчихсон.


Монгол Улсад давхар зогсоолын дүрэм байгаа ч эргэлдэж, ачиж, буулгах зориулалтын зогсоолын дүрэм, стандарт байхгүй. Ингээд нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлэгчид зогсоолыг нь ашиглаж чадахгүй, машинаа ачуулж, бухимдсаар байгаа. Ердөө л энэ.
Бид, Монгол Улс орчин цагтай, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хөгжмөөр байна. Гэвч тэрийг хөрсөнд буулгах стандарт байхгүй. Тиймээс энэ удаа “Стандарт бас хөгжил” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон мэргэжлийн байгууллага, салбарууд, иргэдээс шинэ саналуудыг хүлээн авч буй. Ингэснээр хөгжилд хоцорсон, тухайн цаг үедээ гацчихсан стандартуудыг шинэчлэх боломж нээгдэнэ.
Баталгаажсаны дараа аливаа ажил эхэлсний дараа хянаж, цагдан, торгох бус эхлэлийн цэг тавигдах үеэс стандартын шаардлагаа хангуулах нь чухал.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна