Б.Цэгмидийг "худал мэдээлэл тараах"-ыг завдсан хэмээн нэг сар цагдан хорьжээ

Moderator
2023/02/15

"Машинтай жагсагчид" хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмидийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэгмэдэд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Б.Цэгмэдийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож тус зүйл хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.218
    2023/02/20

    Хэрэг хийхийг завдсан гэж хорьдог нь юу вэ.Ман -намынхэн худлаа яг ярьсан байхад хорихгүй юм.Цэгмэд Хулан.Мөнх

    Хариулах
  • 202.9.40.151
    2023/02/18

    Ugui bul har chuluu bolson ulsiin mungiig ih nayd.terbumaar idsen hulgaichaa shorond horioch.Hairan shan zaluuchuudiig amiig n barij.shorond hiiseer btal shoron chin duurlee.Nymbaatart saidiin chadvar.medleg bnuu.Hunii ami amidral.hunii erhiig 1r t tavih estoi bizde.Zavdsan gj horiod.

    Хариулах
  • 66.181.189.218
    2023/02/15

    Тараагаагүй юм байна.Тараахыг завдсан гэж хорисон юмуу.??даа!!

    Хариулах