​ Дараагийн шалгагдах хүн нь Ч.Хүрэлбаатар сайд

Moderator
2023/02/14


Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг нийгэм тун ч сонирхож эхэллээ. Уг нь түүнийг “Толгой сайтай, Монгол Улсын төрд хэрэгтэй зайран” хэмээн хүндэлдэг байв. Гэтэл сүүлийн үед тэрбээр “Магтсан хүүхэн хуриман дээрээ...” гэгч болоод байна.
Шударгын дүр эсгэсэн тэрбээр Хөгжлийн банкны “Нотлох баримт шинжлэх сонсгол”-ын үеэр их мэдэгчийн дүр эсгэн сонсголыг удирдан явуулж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ана ман ач тач үзэлцэн том толгойлсон. Учир нь тэрбээр өнгөрсөн онд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг хэлэлцэх үеэр Б.Энхбаяр гишүүн түүнийг "440 сая ам.долларын 7 төсөл орон нутагтаа хэрэгжүүлсэн тэр өрийг нь монголын ард түмэн төлж байгаа" гэсэнд нь зуулттай яваа гэдэг.
Харин Б.Энхбаяр гишүүн хуульч хүнийхээ хувьд буурь суурьтай байж, бас мэргэжлийн онцлогоо харуулж шударгын дүрдээ хувирчхаад байгаа Ч.Хүрэлбаатар сайдыг “2020 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнгээ нуун дарагдуулсан... Томилсон баг нь өөртөө болон бусдад 290 сая төгрөгийн тэтгэмж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон.” гэсэн юм. Энэ үгэнд тэр хөмхий зуусан нь мэдээж. Учир нь тэр тийм л зантай.
Мөн Ч.Хүрэлбаатарын хэрхэн яаж ажиллаж, аягладгийг дараа өдрийн буюу 2 дугаар сарын 9-ний өдрийн “Нотлох баримт шинжлэх сонсгол”-ын үеэр экс ерөнхийлөгч Х.Баттулга ч хэлсэн, нотолсон. Тэрбээр “Засгийн газар, УИХ-ын ямар ч ажилд залгамж халаа гэж байдаггүй” -г ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хийж буй үйлдлээс харж болно. Ч.Хүрэлбаатар намайг Ерөнхийлөгч байхад өөрөө санал гаргаад үхэн хатан гүйж байж батлуулсан асуудлаа одоо өөрөө цуцлуулах гээд мөн л гүйж явна” гэж хэлсэн. Мөн өмнөх өдөр нь Фортуна Н.Батбаяр ч бас хэд хэдэн нөхдийг тэр үед энэ баримтаа яагаад нуун дарагдуулсан бэ...” гэж асуусан бөгөөд тэр дотор нь Ч.Хүрэлбаатарын нэр багтсан байсан.
Товчхондоо бол тулахтай хэлсэн ярьсан нь үнэнээс хэр баргийн гажаад байдаггүй тэдний тийнхүү хэлсэн нь “Хотгор шанага” гэх хочтой, хэд хэдэн давхар дээлтэй болоод байгаа Хүрэлбаатарын үнэн дүр төрхийг тод томруун, зоригтой илчилсэн гэсэн үг.
Харин бусдын гэмийг бол ёстой онгод нь орсон найраг ч шиг хэлдэг тэр одоохондоо ичээндээ оров бололтой.
Гэхдээ ард түмэн 290 сая төгрөгийн тэтгэмжийг түүнээс асуух нь тодорхой. Харин тэр хор хутгаж, хэрхэн хэн нэгэнтэй хамтдаа унахаа одоо тооцоолж суугаа. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед 290 сая төгрөг бага мөнгө. Тйимээс дараагийн шалгагдах хүн нь Ч.Хүрэлбаатар сайд.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.16
    2023/02/14

    439 say dollor yanaa.Shuuh .ATG haraagui.sonsoogui bnuu

    Хариулах
  • 66.181.189.76
    2023/02/14

    Odoo l zov bolj bna daraa ni enkbayar gishuun

    Хариулах