Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсдэг. Тухайн халиа гүйсэн мөсийг цэвэрлэхэд 330 тэрбум төгрөг шаардлагатай гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сарын өмнө мэдээлсэн.
Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд халиа дошин үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд тухайн хэсгүүдэд нийт 200 гаруй айл өрх байдаг. Энэ жил хөрөнгө оруулалтын хувьд 26 тэрбум төгрөг төсөвлөжээ
Энгийнээр тайлбарлахад ерөнхий боловсролын хоёр сургууль барих хэмжээний мөнгө.
Тэгвэл үүнийг хэмнэх боломж нь “Сэлбэ сэргэлт” төсөл. Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн боловсруулсан уг төслийг богино хугацаанд буюу бүтээн байгуулалтын улиралд л хэрэгжүүлчих боломжтой. Харин үр дүнгийн хувьд авто замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах, гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, гэр хорооллын барилгажилтыг дэмжих, хотын эко системийг тэнцвэржүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд голын дагуух Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21.6 км буюу 2 талдаа нийт 43.2 км далан, авто замын сүлжээ байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ нь халиа, тошин ихээр үүсдэг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамарна.

Ингэснээр Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангүй, ил задгай урсаж байдаг 70 хувь нь “хашилт”-тай болно гэсэн үг.
Тэгэхээр хүссэн, хүсээгүй дээр дурдсан 330 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болж байна.
Эхний ээлжинд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар нар “Сэлбэ сэргэлт” төсөлтэй танилцсан бөгөөд үр өгөөжийг нь үнэлээд, Засгийн газарт танилцуулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна