Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэнд-Үндэсний баялаг" уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай өнгөрөгч Баасан гарагт танилцсан. Улсын хэмжээнд явагдаж буй эл үзлэг оношилгоонд нийт хүн амын 26 хувь буюу 852.834 хүн л хамрагдсан байх жишээтэй. Тэгвэл төр бодлого гаргаад томоохон хэмжээний ажил явуулж байхад үр дүн нь ийм байгаа нь хангалтгүй гэж хэлж болохоор байгаа юм. Гэхдээ үүнд учир шалтгаан бий. Эхнийх нь хаана хэрхэн үзүүлэх, хэдээс хэдэн насныхан ямар мар шинжилгээнд хамрагдахаа мэдэхгүй яваа бол бусдын боломжийг хулгайлан байж цаг авчхаад болзоот цагтаа очоод үзүүлчхэж чадахгүй хэсэг хүлэг нь ч бий. Нөгөөтэйгүүр эмнэлгүүд өөрсдийн тааваар ажиллаж байгаа нь иргэдэд чирэгдэл үүсгэж буй нь ч бий. Товчхондоо бол иргэн өөрөө үүнд ач холбогдол өгөх учиртай. Учир нь эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс гэдэгчлэн та хэдий чинээ эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдана төдий өвчнөөс чинээ өөрийгөө болоод гэр бүлээ хамгаална. Юутай ч эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдсан тэр 26 хувьд талархууштай. Учир нь тэднээс 636.300 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 48 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчлөлтэй байсан байна. Харин хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр байгаа аж. Мөн хавдрын 5510 тохиолдол илэрснээс 2345 нь хортой хавдар гэж оношлогдсон байна. Өнөөдөр таны биед ямар өвчин эмгэг нуугдаж тайн биеийн дархлаа унахыг отож байгааг таашгүй. Тиймээс эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо даруй хамрагдаарай. Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран та бидний төлөө ажиллаж буй юм шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна