ШӨХТГ-аас банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч есөн банк тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандаад байгаа.
Энэ тухай шүүх хурал өчигдөр болох байсан ч ШӨХТГ хүсэлт гаргаснаар хойшлуулжээ. Учир нь анх томилогдсон шүүгч нь өвчтэй байгаа аж.
Харин оронд нь томилогдсон шүүгч нь угаасаа банкны нэг хувийн шимтгэлийг авах ёстой гэсэн байр суурьтай нэгэн байжээ. Бүр шүүгчээр томилогдохоосоо өмнө ХХБ-ны хуульч байсан бөгөөд яг энэ удаагийнх шиг банкны нэг хувийн шимтгэлийн асуудлаар банкаа төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байсан аж.
Тиймээс ШӨХТГ-аас шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, хүсэлт гаргаж хурлыг хойшлуулсан хэрэг.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар банкны зээлийн нэг хувийн асуудлаар шүүхдээд иргэдийн талд гарах боломжгүй. Шүүгч нар өмнө нь өөрсдөө банкуудаас бага хүүтэй зээл авч байсан, гэрээтээр хамтран ажиллаж байсан зэрэг тохиолдол олон бий. Тиймээс ШӨХТГ бол ердөө л цагаа үрсэн болох вий гэх болжээ.
Юутай ч шүүх банкныханд барьцаалагдчихаагүй л бол зээлийн нэг хувь бус түүнийг бууруулах боломжтой гэдэг нь холбогдох хуулийн заалтуудад тусгагдчихсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна