Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэнтээ цахим хуудастаа “Нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Тавантолгойн нүүрсний эзэн шиг байсан... Үзэл бодол нэг биш хүмүүсийг шорон гяндангаар айлгаж, өргөл барьц барьж гүйснийг нь шагнаж урамшуулдаг. Өрөөнд нь орохдоо хүмүүс бараг 90 хэмийн өнцөг үүсгэн ёслоод ордог...” гэж бичсэн байсан нь олны шүүмжлэл дагуулсан нь ч бий. “Олиггүй ч эр хүн бол доо” гэж өөрийг нь бас шүүмжилж дүгнэсэн нь ч бий.
Гэхдээ түүний энэ жиргээн дээр экс Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үедээ огт дуугараагүй байсан бол харин уржигдрын “Нотлох баримтыг шинжлэх сонсгол” дээр ёстой л “Нам авна” гээч болгоно билээ.
Тэрбээр өчигдөр ард түмэндээ овоо зэгсэн мэдээлэл өгөх явцдаа “Засгийн газар, УИХ-ын ямар ч ажилд залгамж халаа гэж байдаггүй” гэж шүүмжлээд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар жишээ авсан. Тэрбээр “Энэ Ч.Хүрэлбаатар намайг Ерөнхийлөгч байхад өөрөө санал гаргаад оруулж ирж гүйсээр байгаад батлуулж байсан асуудлаа өнөөдөр өөрөө цуцлуулах гээд гүйгээд л явах юм. Өөрийн гэсэн ухаан, өөрийн гэсэн толгой байна уу...” гэсэн юм.
Уг нь Ч.Хүрэлбаатар сайд хэрэв буруугүй бол өдийд ёстой л агдганана гээч болж байх ёстой хүн. Гэтэл чимээгүй байгаа нь экс Ерөнхийлөгчийн хэлсэнд буюу үнэнд гүйцэгдсэн бололтой.
Гэсэн ч төрийн сайд хүний хувьд, бас эр хүний эр зориг гаргаад “Төдийд би санал гаргаж боловсруулаад батлуулж байсан нь үнэн. Харин одоо ийм учир шалтгааны улмаас цуцлуулах шаардлага байна...” энэ тэр гээд ЭКСТЭЙ хийж байгаа маргааныхаа нэгээхэн хэсгийг ч гэсэн эцэслэчих хэрэгтэй л байгаа юм.
Эс бөгөөс “Дуугүй байна гэдэг чинь зөвшөөрсний шинж” гэж ойлгогдоод байна шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна