УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ХНХ-ын сайдын суудал руу “чичирсэн” хэвээр явна. Учир нь, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
Үүнтэй зэрэгцээд дараагийн сайд хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрсөн бол МАН-ын гишүүдийн дунд аль хэдийн буухиа нь эхэлчихсэн. Эхлэх ч гэж дээ, өмнө нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нарын нэр яригдаж байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл Т.Аюурсайханыг дэмжсэнээр эмэгтэй гишүүдийн нэр дарагдсан. Харин энэ удаа Б.Баярсайхан улстөрийн дэмжлэг сайтайн хэрээр өөрийгөө онцлуулах гэж ихэд хичээж байгаа аж. Гэвч түүнд сайдын суудал тохирохгүй гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд хэлж, “таалах”-гүй байгаа сурагтай. Өмнө нь мань Б.Баярсайханыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон ч сайдтайгаа хамтран ажиллаж чаддаггүй, бусад ажилтнуудыг талцуулдаг гэхчлэн яамныхан түүнийг үдэхийн түүс болж байсан.
Тэр ч утгаараа МАН-ын УЗ Б.Баярсайхан болон түүний дэмжигчдийг хүлээн зөвшөөрөлгүй үлдээсэн. Тиймээс л эхний хүнээ сайдын суудлаас чөлөөлж ч амжаагүй байхад л баярлан гүйж яваа бололтой.
Мань Б.Баярсайхан гишүүний хувьд Засгийн газрын бүрэлдүүнд өөрчлөлт орох бүрд сайдын суудал руу гэтдэг гэх "жиргээ" Төрийн ордноор "нисдэг" болсоор удаж буй. Түүнийг нь батлах гэсэн шиг Б.Баярсайхан гишүүн ч сайдуудыг ёстой л "нар өөд үзүүлэхгүй" гэсэн шиг бараг хурал, чуулган бүр дээр загнаж, зандардаг болсон. Арга ядсан зарим нь "Хөөрхий түүний шуналыг дарж МАН давхар дээл өмсүүлээсэй" гэж залбирах нь холгүй хошигнох болж. Юутай ч МАН-ын УЗ төрийн албыг хэн дуртайд нь бус хийж чаддагт нь өгөх ёстойгоо мэдэж л байгаа байх даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.183.242
Bolij uz ene balai avgai hereggui shte
Хариулах