Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Тэдний асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ. Бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулъя гээд хүсэлтээ өгсөн нь одоохондоо бол сайн жишиг шиг л харагдаж байна. Одоо бусад нь ч гэсэн тэдний араас хүсэлтээ өгсөн нь дээр. Тэгж байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдэг үгэндээ хүрнэ.
УИХ-ын танхимд одоо нүүрсний хэрэгт холбогдсон гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Н.Наранбаатар нар байгааг АТГ-аас зарлачихсан.
Дахиад ирэх даваа гараг буюу 2 дугаар сарын 15-нд Хөгжлийн банкны асуудалтай холбоотой шүүх хурал болох гэж байна. Тухайн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа.
Ингээд одоогийн байдлаар нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор УИХ-ын 13 гишүүний нэр ил болчхоод байна. Эрхэм гишүүд бусдын боломжийг хулгайлсан шигээ одоо бусдыгаа дагаад хүсэлтээ өгөөд шалгуулсан нь дээр байх даа, энэ удаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.179.18.63
nugdiig ni tutgelzuulj bgaad sain shalgaj baih gazart ni yabuul
Хариулах138.199.7.163
Нүүрсний хулгайгаа хялбар болгох гэж төрийн хяналтын систем, төрийн байгууллагаар тоглосон урвагчдыг чөлөөлж байх ёстой газар нь байлга. Одоо зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүн нийтийн эрх ашигт харшлахаар болсон.
Хариулах