Прокуророос 80 хүн болон дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Прокуророос дараах 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Тодруулбал,
- “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан;
- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр;
- “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр;
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир;
- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ;
- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа;
- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр;
- “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа;
- “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;
- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.
Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан.
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн болохыг мэдэгдэж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Яамд, төрийн захиргааны байгууллагуудад хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн
Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ний Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана
Гуравдугаар сарын 3-ны даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана
Төр “Энержи ресурс”-ын бүлэглэлээс “Ухаа худаг”-аа авч чадах уу
Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, ирэх дөрөвдүгээр сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно
“Бурханы хүү“ Б.Баярбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно
202.9.40.133
Bur deereesee ehleed undeslelgui hurunjseen.Ganzaga naimaa hj uzeegui humuus ord harsh.olon terbumtai.olon unaatai bga bizde.Odoo bugdeeree bie bienee barij eg.Hulgaichuudiig shudargaar ilchil.ard tumen ch medej bga.daanch duugarval barij horiod.buusend hutga.buldegnd jad gegcheer heden ardaa l shorond hataadag bolood bn
Хариулах66.181.183.242
Eo eo hodoonii ork heveeree oorchlogddogui yum vna
Хариулах103.229.121.1
дандаа сайд хийж байсан хүмүүс. монголын төр луйварчдаас бүрдэж байсан юм байна. яаж хөгжих вэдээ.
Хариулах192.82.81.39
Монгол даяараа л энэ хэргийг яаж шийдэхийг амьсгаа даран харж б гаа хэрэв хөнгөн хуурах маягаар дүйвүүлэх юм бол төр хууль хүчнийхэн хатуу л дүн тавиулж монголын ирээдүй бүдгэрэх б х даа шударга эрч хүчтэй л шийдээрэй дээ
Хариулах