Оюутолгойд ажилд оруулж өгнө хэмээн иргэдээс 256 сая төгрөг залилжээ

Moderator
2023/02/06

Өмнөговь аймагт “Оюутолгой ХХК-д үндсэн ажилчнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр орон нутгийн нийт 39 иргэнээс 2022 онд нийт 256 сая төгрөг авч залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 


Тодруулбал уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Иймд иргэд та бүхэн баталгаагүй эх сурвалжид итгэхгүй байх, бусдын данс руу мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна