Олон зүйл нуршихгүй, ийм нэг сайхан шударга үг байдаг даа. Тэгвэл энэ үгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргэмээр байгаа юм.
Тэрбээр өнөөдөр “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээнэ гэж байгаа. Үүнийгээ ч аль эрт мэдэгдэж байсан ч “болзоот өдөр” өнөөдөр. Товчхондоо бол өөрийг нь олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн Жорж Чен гэгчид ”Энэ бол нөгөө хууль” гэдгийг мэдрүүлж батлах гэж буй.
Гэхдээ олны зүгээс эрхэм сайдад тун таагүй хандаж байгаа. Учир нь үтэр түргэн оруулж ирсэн хуулийн төсөл “Улаан гэрлээр” орж батлагдсан нь, тэгээд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудал гэж харж буй учраас монголчууд төдийгүй гадаадын улс орнууд ч эмзэг хүлээж авсан.
Харин Х.Нямбаатар сайдын хувьд чимээгүй байж байснаа “Монгол Улсыг хоригт оруулна”, “АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ” гэх зэргээр улстөрийн албан тушаалтнуудад дарамт үзүүлж мессеж илгээсэн” гэж хэлсэн нь түүнийг олонд муухай харагдуулаад байгаа.
Харин Жорж Чен "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх Хууль зүй дотоод хэргийн сайд нь бидэнд хуулиа урьдчилж танилцуулаагүй хэрнээ танилцуулсан мэтээр ярилаа. Монголын парламент уг хуулийн төслийг баталсных нь дараа л анх удаа харж байна" гэсэн.
Уг нь монголчууд “Нөхрийн хуучин, дээлийн шинэ нь...” гэж ярьдаг ч энэ удаад Жоржид итгэчхээд байгаа. Тэгвэл улстөрчид “Элэг нэгтнүүддээ үл итгэж, хүний хүн гээчийн амнаас гарсан үгэнд яагаад итгэв” гэдэгт л анхаарлаа хандуулж чадвал эрүүлээр сэтгэж эергээр харж буй үйлдэл.
Нөгөөтэйгүүр ард түмэн өнөөгийн улстөрчдөд тавьж буй үнэлгээ бөгөөд Жорж, сайд 2-ын хэрхэхийг бөмбөрцөг даяараа чагнах "Өөг өөрөөсөө хай" гэдэг үгийг эрхэм сайдад хаягламаар байгаа юм даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.9.40.133
Dotooddoo hulgaich SU gee yajij ch chadahgui bj.delhiin shivshig boloh uomaa.Hunii bichseniig ch aytaihan unshij chaddaggui uomnuud .Delhiin luivarchin SU giin buh hurenge.edlen il bolood bhd tag.Husseneeree huuhdee olipiin horoond.duugee Gaalias chimeegui zailuullaa.araich
Хариулах