​Ерөнхий сайд аа, хэмнэж чаддаггүй О.Даваасамбууд хэзээ хариуцлага тооцох вэ

Moderator
2023/02/06

Төрийн хэмнэлтийн хуулийг хуулийг нэг хэсэг нь хэрэгжүүлж, нөгөө хэсэг нь зүсийг нь хувилган татвар төлөгчдийн мөнгөөр тоглосоор байна. Гол нь дарга нарынх нь толгойг илсээр хэмнэлийн хууль гэж цаасан дээр байхаас хэтрэхээ ч байж.

Тийм байгууллагын нэг нь Геологийн төв лаборатори, дарга О.Даваасамбуу л гэхэд 12 дугаар сард хүүхдийн бэлэгний мөнгөнд 8 сая 969 мянган төгрөг зарцуулсан бол конторын зал урсгал засвар нэрээр зургаан сая төгрөг зарлагджээ. Түүнээс өмнө долдугаар сард томилолтын зардалд 20 сая төгрөг, зургаан сард нь урсгал засвар хэмээн 47 сая төгрөг зарцуулсан байгаа юм. 

Уг нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд ямар тохиолдолд хөрөнгө, мөнгө зарцуулахыг хангалттай тусгасан. Тухайлбал, албан тасалгааны засвар үйлчилгээ, тавилга, бэлэг сэлт худалдан авахыг, албан томилолтын зардлыг тухайн албан тушаалтан өөрөө хариуцах гэхчлэн заасан. 


Гэтэл тус газар Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжих байтугай харин ч чимээгүйхэн гэнэ, гэнэхэн зарлагдчихаад чимээгүй байдаг болжээ. 

Нэгэнт төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээр хуульчилсан ч албан тушаалтнууд түүнийг нь биелүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцох ёстой. 

Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар бол татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж чадахгүй байгаа О.Даваасамбууг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах ёстой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.