Нүүрсний хэрэгт холбогдсон бүх хүнийг ил зарла. Эс бөгөөс энэ хэргийн явц ч бүдгэрч, энгийн шоу болоод өнгөрч ч мэдэх нь.
Уг нь Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сард “Нүүрсний хулгай”-н улстөрчдийг зарлахад 30 хоног шаардлагатай гэж байсан. Түүнийг тийн хэлснээс хойш 31 улстөрч, албан тушаалтны нэр ил болсон.
Түүнээс хойш таг.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөн 7 яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч бий гэж мэдээлсэн.
Мэдээж тэдний дунд хэд, хэдэн УИХ-ын гишүүн байгаа ч яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан хэр нь халдашгүй байдлаа ашиглаж буй мэт л аяглаж яваа.
Юутай ч хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат давхар шалтаг тоочсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөөд байгаа. Бусад нь чимээ ч алга.
Тиймдээ ч дээр дурдсанчлан нүүрсний хэрэгт холбогдсон 66 хүний ердөө 31-ийг нь л олон нийтэд ил болгож орхилгүй бусдыг нь ч гэсэн зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Нэгэнт нүүрсний хулгайн хэргийг ил болгож, илчилсэн бол холбогдогчдыг бүгдийг ил болгох ёстой юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
49.0.137.164
bicvhsen setgegdeluudiig bugdiig ni ustgaad baih yum daanch archaagui b na shuu chiii !!
Хариулах202.9.40.133
HBnii zeeld ah duu nar hamaaraltai ch neg ch udaa ner n garajgui bn Duudaj chadah bolovuu.Pyldagnaad s hees aldah gj neriig n helj chadahgui de.
Хариулах202.131.225.242
Улс төржихөд учир бий. Энд Санжийн Баяр түй ч хамаагүй шүү
Хариулах49.0.137.164
Ulsad uchiruulsan hohirliig neg negengui gargaad ene humuuseer bugdiig ni toluuleed daraa ni hariuzlaga TOOZ !
Хариулах49.0.137.164
Ene buh humuuseer Ulsaas hulgailsan mungiig ni buzaaj tuluulj baij arga hemjee avch baij Mongolchuud taivshirna daa !
Хариулах