“Нүүрсний хулгай” гээд түүхэнд байгаагүй том хулгай гарч ард иргэд эсэргүүцэн жагссан. Одоогоор 40 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа ч энэ тоо цаашид өснө гэж УИХ-ын зарим гишүүд үг унагасан нь ч бий. Дээр нь Хөгжлийн Банкны 2 их наяд төгрөгийн асуудал яригдсаар гэрчийн мэдүүлэг, хэлэлцүүлэг энэ тэр гээд явмар, урагшилмар аядаж л байна. Бас дээр нь нэмээд койны асуудал гараад ирсэн.
Бултаараа л КОЙН гэж хошуурч байсан нь саяхан. Гэтэл муу үр дагавар нь айл амьтны амьдралыг орвонгоор нь эргүүлж, алаг үрээ тэвэрсэн эх гудамжинд хаа таарсан газраа хоног төөрүүлж явна. Мэдээж “Хохь нь” гэж хэлэгсэд олон ч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр койн гаргасан нөгөө 2 залууг хорьж цагдчихаад байгаа. Нэг төрлийн энэ залиланг зарим сайд дарга нарын нөхөр, гэр бүл ч хийж, оролцож байсан. Тэр үед дөмөгхөн шиг “КОЙН бол ЗАЛИЛАН шүү” гээд хэлчхээгүй учраас ард иргэд ийнхүү хохирчхоод байгаа.
Бид үүнийг мартах учиргүй юм. Үүнийг мартаж болохгүй бөгөөд Үндсэн хуульд орох өөрчлөлтөд ч анхааралтай хандах хэрэгтэй.
Ханаж цаддаггүй өвөө, эмээ нар Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж бүр 2 танхим байгуулчхаад УИХ, Засгийн газар гишүүн, Ерөнхийлөгч байсан хүмүүс ороод суух юм гэнэ. Ард иргэд дүлий сохор биш. Тэгээд ч өөрсдөдөө эрх мэдэл олохын тулд Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл “Ёстой гожийн жоо...” гэж хэлье. Ард түмэн 30 жил та нөхдийг тансаглуулж татвар төллөө. Та нөхдийн хулгайч дээрэмчин, луйварчин, туйварчин гэдгийг харсаар, мэдсээр байж дахин УИХ-д суулгана гэж яаж бодож чадав.
Тэгээд ч Монголд сенсацийг сенсациар дардаг нэг аргад гаршаад байгаа. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Үндсэн хуулийн өөрчлөлтийг “КОЙН”-ы шуугианаар нам дарах санаархал, тактик явуулж байгаа бол бүтэхгүй шүү. Ард түмэн ямагт мэргэн, цэцэн цэлмэг, ухаан саруул байдаг юм. Тэгээд ч яг одоохондоо бол Эцэг хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх тухайд бол эрх зүйн орчин нь хараахан бүрдээгүй гэж ард иргэд үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.229.120.230
Мөнжинтэй адилхан Ганхуягыг шалгаач Ард койн нэртэй Ард түмнийг хоослогч
Хариулах202.9.40.152
Zass konnoos ihenh n avahiigaa iluu hojij avsan.Zarim n mungee avaad.hagasiig n uldeesen.bugd eder bur haraad suuj bsan.Shunalaasaa bolchihood heden zaluug shorond hh gd dairchih uom Delhiin ediin zasgiin bdl haraach.Nuursnii 440 ih nayd hugaigaag ilruulj .nerlej chadahgui bhd konn yamai.Nuurschidees 440.0 ih naydaa neh.temts.
Хариулах202.70.37.220
харин тийн