Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг байгууллагын хэмжээнд өрнүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126, орон нутагт 59, нийт 185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлжээ. Уг уриалгад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулахын зэрэгцээ харьяа газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв, мэргэжил сургалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, эмнэлэг, сургууль зэрэг байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаатай хэсэг, замын орц гарц, автомашины зогсоолын цас, мөсийг цэвэрлэсэнд иргэд, олон нийт талархалтай байгаагаа илэрхийлжээ. Тус ажлыг дэмжин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөнхий боловсролын сургууль, сум дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний газрууд, Зэвсэгт хүчний зарим анги нэгж, төрийн болон төрийн бус 280 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд уриалгад нэгдэн хамтран ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.88.119
Баяр хүргье сайхан хамт олонд
Хариулах