Онц хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөж, улмаар зугтаж байхдаа өөрийнхөө амийг егүүтгэхийг завджээ

Moderator
10 цаг 3 минутын өмнө

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.08.29 № 226 Шт Шийдвэрийн тойм №01 Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Архангай аймгийн Прокурорын газраас Б-г тус аймгийн Л сумын нутаг А гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан. Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эмнэлгийн тусламж дуудсан боловч амь хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байх ба Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.34
    2023/02/02

    20 jil bga bn

    Хариулах
  • 64.119.16.14
    7 цагийн өмнө

    Амь хохирогч гэх нь зөв үү

    Хариулах
    • 103.26.194.48
      3 цагийн өмнө

      Ugiin buus tuuged bhii

    • 202.21.116.226
      5 цагийн өмнө

      Зөв

  • 66.181.161.204
    8 цагийн өмнө

    Yas gyandand 20jil awjee

    Хариулах
  • 203.23.199.95
    8 цагийн өмнө

    солонгос кино уншиж бгаа юм шиг онц сонирхолтой блаа

    Хариулах