АНУ-аас мансууруулах бодис нэвтрүүлсэн этгээдэд 6.6 жил ХОРИХ ЯЛ оноожээ

Moderator
15 цаг 2 минутын өмнө

     Шүүгдэгч Ц нь АНУ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан бараа мэдүүлэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж хуурамч мэдээллийг бүрдүүлжээ.

      Улмаар Гаалийн эрх бүхий албан тушаалтан түүнийг саатуулсан байна. Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.