2023 он дуулиантай эхэлж байна. Эхлээд бид чинь цахим орчинд үг хэлэх эрхээ үдүүлж, хаалгуулж байсан бол өдгөө орлого олох ч эрхгүй боллоо гэж шүүмжлэх болжээ.
2023 оны 1 дүгээр сараас эхлэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар болсон.
Тухайлбал иргэн 5 сая төгрөгийн орлоготой гэж үзье. Үүнээс:
1. Нийгмийн даатгалын шимтгэл 12.5%
2. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2%
3. ХХОАТ 10%
НДШ болон ЭМДШ-д 725.000, харин ХХОАТ-д 427.500 төгрөг төлж байна. Өөрөөр хэлбэл татварт 1.152.500 төгрөг буюу нийт цалингийнхаа 23.05 хувийг тушааж байна гэсэн үг. Ийнхүү татвар гэдэг энгийн иргэний хувьд том ачаа болж байна.
Нөгөө талаар өндөр орлогод өндөр татвар ногдуулж байгаа нь иргэдийг орлогоор ялгаварласан, хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн, бизнес эрхлэгчдийг татвараар дарамталсан үйлдэл болж байгааг иргэд илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл төр засаг биднийг баян амьдруулах сонирхолгүй байна. Бид өндөр орлого олох нь надад биш төр засагт ээлтэй тогтолцоо руу явчихлаа гэдгийг хэлж байв. Үүнийг ч үгүйсгэх аргагүй.
Эцсийн дүндээ хэн бүсээ чангалж байна вэ.......
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.12
Дэндүү дэндүү арай арай л хэтэрчээ ЕРӨНХИЙ САЙД АА ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Хариулах103.212.119.253
Ene arai bishee
Хариулах