М.Баяраа: Хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн компани 100 тонныг сольж өгнө гэсэн

Moderator
2023/01/27

Улаанбаатарын зам талбайн халтиргааг арилгахаар давс, бодис цацдаг. Харин зарим байгууллагын нийлүүлсэн давс чанарын шаардлага хангахгүй байсан тухай Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байв.

Энэ асуудалд ямар арга хэмжээ авсан талаар Хотын Ерөнхий менежер М.Баяраа "Асуудал үүсгээд байсан давсны шинжилгээний хариу 95%-ийн давсны орцтой гэж гарсан. Гэхдээ шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлэгдсэн юм. Уг давсыг нийлүүлсэн байгууллагад хандан чанар сайтай давсаар сольж өгөхийг шаардсан. Харин компанийн зүгээс сольж өгнө гэдгээ илэрхийлээд байна.

Хоёр компаниас 200 тонн давс авсан. Үүнээс агуулахад байгаа 100 тонныг хэрэглэхийг хориглосон бөгөөд сольж өгөх шаардлагыг тухайн компанид тавьсан. Хариуцлага тооцох тухайд шаардлага хангахгүй давс нийлүүлсэн компанийг Улаанбаатар хотын худалдан авах ажиллагаанд дахин оролцуулахгүй.

Давс нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана" гэв.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.150
    2023/01/30

    Хариуцлага тооцоочээ нэг гарын л шахаа байгаашдээ

    Хариулах
  • 103.212.119.253
    2023/01/27

    Guril bailee shtee dugui tsagaan bolood bsain ene teneg hiisen yumu

    Хариулах
  • 202.126.89.121
    2023/01/27

    Ийм худалч хулгайчуудыг зайлуулаачээ

    Хариулах