Манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын үнийн дүн өнгөрсөн онд 165.0 сая ам.доллар, хилийн дундаж үнэ нь 379.2 ам.доллароор тус тус буурсан байна. Ийнхүү 2022 он таагүй жил болж өнгөрөв.
Харин 2023 оны хувьд зэсийн экспорт нэмэгдэнэ гэх өөдрөг төсөөлөл байна. Тухайлбал 1 дүгээр сарын 11-ны байдлаар зэсийн үнэ тонн тутамдаа 9000 ам.доллар давжээ. Шинжээчид Хятад улс хилээ нээх шийдвэр гаргасны дараа зэсийн эрэлт огцом нэмэгдэнэ гэж таамагласан нь үнэн болов.
Манай улс БНХАУ-д л зэсийн баяжмал нийлүүлдэг. Хятад бол дэлхийн зэсийн тэргүүлэгч хэрэглэгч орон. Тэгэхээр хятадад зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь манай улсын хувьд таатай мэдээ болж байна. Мөн 2023 оны төсөвт нэг тонн зэсийн үнийг 8400 ам.доллароор тооцоолсон байдаг. Зэсийн үнэ цаашид өснө хэмээн барууны хэвлэлүүд ч мэдээлж байгаа юм.
Түүнчлэн “Capital Economics” компани “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд зэсийн ханш 10 мянган долларт хүрнэ гэх өөдрөг таамаглал дэвшүүлсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.78.103
манай улсад л ашгаа өгч эдийн засаг дээшилж байвал аштай юу одоо хүмүүсийн амьдралыг өөд нь татмаар банйа ажил хийгээд ч урам алга даа
Хариулах