Мөнгө, хөрөнгө сайтай бол юуг ч өөрийн дураар өөрчилж болдог гэдгийг Ч.Маралмаа гэгч эмэгтэй баталсаар байна.
Тэр хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн. Түүнчлэн энэ сарын 11-нд эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хохирогч хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж байв.
Харин өчигдөр болсон шүүх хуралдаан болох байсан ч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул хойшлуулах хүсэлт тавьсан гэнэ. Ингээд ч зогсохгүй анх томилогдсон прокурор нь хүртэл солигдчихож.
Хэдийгээр прокурорын байгууллагын зүгээс тухайн хүн нь ээлжийн амралтаа авсан учраас өөр албан тушаалтан томилсон гэж тайлбарлаж байгаа ч хардахаас аргагүй үндэслэл.
Учир нь, тэр төрөөс томилсон прокурор байтугай өөрийнхөө сонгосон өмгөөлөгчийг ч сольж байгаа нь хугацаа хожих гэсэн санаатайгаар ийн шүүх хурлуудыг хойшлуулаад байгаа бололтой.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Саяны шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Прокурор солигдсон байна. Шалтгааныг нь тодорхой мэдэхгүй. Шүүгдэгч бол өөрөө ирсэн.” гэж байв.
Мөн одоогоор хохирогч Э-ийн биеийн байдал хэвийн, харин нөгөө хохирогч С-ийн шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гарсан гэсэн юм.
Энэ хэргийг олон нийт маш анхааралтай ажиглаж байгаа. Учир нь, хохирогч охинд шинжээчид дүгнэлт гаргахдаа эхний удаа “ХӨНГӨН” гэж байснаа дараа нь “ХҮНДЭВТЭР” болж өөрчлөгдөж байсан.
Тэгэхээр хохирогчийн гэмтлийн зэргийг олон шинжээч өөр, өөрөөр дүгнэх, прокурор болон өмгөөлөгч солигдох зэрэг нь Ч.Маралмаа гэмгүй мэт үлдэх гэсэн арга байхыг ч үгүйсгэж болохгүй биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.71.77
Muu yargachih huuhen aluurchin huuhen ichdeggui huuhen shorond hataah heregtei
Хариулах150.129.143.136
shuuh shudraga ajillah heregtei
Хариулах202.126.88.89
Цагдаагийн том дарга байсан хүний хүүхэд
Хариулах