Өнчин хүүхдүүдээс 100 мянган төгрөг харамласан ТӨР ичиг ичиг

Moderator
2023/01/24

Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаа нэгэн цагт   

           Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг...

          Аяа  бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг...  хэмээн элэглэн шүүмжилж, шүлэглэсэн нь бий. Тэгвэл яг тэр шүлэг,  шүүмжийг энэ цагийн түшмэдүүдэд зориулж.

Учрыг сийрүүлбэл өрх толгойлсон эмэгтэй Г шүүгчээр олон жил ажилласан бөгөөд 20 шүргэж яваа, 8 настай хоёр хүүтэй.

Өнөөдөр тэрбээр шүүгчийнхээ  цалингаар амьдардаг тэднийх 2 өрөө байртай, лизинийн 1 машинтай. Том хүүгийнхээ сургалтын төлбөрт жилдээ  5 сая гаруй төгрөг төлдөг гээд бодохоор энэ айлын амьдрал ямар гэдэг нь илт байгаа юм.

Гэтэл 8 настай хүү нь хүүхдийн мөнгөнөөс хасагдчихаж. Шүүгчийн цалин 2.500.000-300.000 орчим байсан учраас бага хүү нь халмжинд хамрагдчихдаг байж.

Гэтэл одоо шүүгч нарын цалин 3600 болсон юм байх. Тэгээд л тийнхүү гадуурхагдчихсан хэрэг.

Гэхдээ энд 1 зүйлийг онцлоход  хүүхдүүдийнх нь аав нас бараад 6 жил орчим болж байгаа аж. Нэг үгээр хэлбэл төр өнчин хүүхдээс тийнхүү 100 мянган төгрөг харамлаж.

Сэтгэл нь өвдсөн ээж нь хүүдээ энэ үнэнийг хэлэхгүй гэж шийдсэн байна. Яагаад гэвэл өнчин хүн өөнтөгч гэдэгчлэн “Хүү минь улс эх орондоо, улс эх орноо удирдаж яваа нөхдөд гомдоно...” гэж үзсэн учраас ахтай тохироод “Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан” гэж хэлэхгүйгээр шийдсэн байна.

Ийм жишээ олон бий. Шүүгчийн алх бариад бусдын зөв бурууг дэнсэлдэг тэр хэзээ ч  өнчирч үлдсэн хүүг нь ийнхүү гадуурхчихна чинээ санаагүй явсан нь тодорхой.

Товчхондоо бол төрийн ажил, өнөөх “Алсын хараа” нь  нэг иймэрхүү л харагдаж буй бөгөөд ийм олон тохиолдол бий.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.183.178
    2023/01/26

    Хагас өнчин хүүхдийг минь хассан бна. Цалингийн зээлтэй 6%иар байр авсан 2дахь жилдээ л төлж явна баян байна гээд хассан бололтой гомдмоор юм.

    Хариулах
  • 192.82.70.117
    2023/01/25

    Neriin soliul taarna,huuhdiin mungu bish,ulnii huuhduudef zoriulagdsan mungu.Tegehde shuuhch ,turiin albaniihan mangar bayn te

    Хариулах
  • 202.9.46.252
    2023/01/24

    Миний зээ хүү аав нь нас бараад эмээтэйгээ надтай хүүхэдийн мөнгөнөөс хассан ээж нь хүнтэй суугаад хүүхэд гаргасан хүүхэдийн бичиг баримт нь ээж дээрээ байдаг төсөвийн газар ажилдаг үүнийг яаж шиидэх вэ

    Хариулах
  • 66.181.161.7
    2023/01/24

    Яг адилхан хүүхдийг минь бас хассан.ганц бие ээж нь 6 хувиар байр авсан тул баян бна гэдэг шалтгаанаар

    Хариулах