“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд боллоо.
Манай улсаас гурван боксчин өнөөдөр тулалдаж 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга медалийн өнгөө хувиргах тулаанд Казахстаны Мусаммедсабир Базарбай Уулуг 3:2-оор ялж финалд шалгарав. Ингэснээр тэрбээр нэгдүгээр сарын 26-ны өдөр Узбекистаны Шахбоз Юнусалиевтай алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Харин 54 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд хагас шигшээд Филиппиний Жара Флинтэд 2:3-аар, 57 кг-д өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Гантөмөрийн Лундаа Тайландын Сухтет Саравутад 0:5-аар ялагдснаар хүрэл медалийн эзэн болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна