Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдэд энэ гурвыг бараг л ариутгадаггүй. Өвдөөд очсон иргэдийн хувьд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг. Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Нөгөөтэйгүүр хүн хүчний асуудал, ариутгагчид, автоклавчид буюу мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг нь ч нууц биш.
Гэтэл Засгийн газраас эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ард иргэдээ халдвараас хамгаалахыг чухалчилж, стандарт хүртэл гаргасан байдаг. Халдваргүйжүүлэлт, тэр тусмаа хөнжил гудсанд ариутгал хийдэггүй газарт дотоодын халдвар нь хэзээ ч арилдаггүй, байж л байдаг.
Хатуухан хэлэхэд өвчнөө эмчлүүлэх гэж очсон иргэд дахин нэг халдварт өвчин аваад гарах нь ч бий. Тэгвэл гадаадын улс оронд шинэ техник технологи нэвтрүүлж ариутгалыг чухалчилж, нийгмийн эрүүл мэнддээ анхаарч байна. Харин Монголд энэ асуудал бараг л таг.
Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол улсын эмнэлгүүд халдвар тараах эрсдэлийг бий болгож байгааг гэдгийг сонордуулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.191.220
соц үед цэцэрлэгт ажилдаг бхд хагас сайнд заавал хөнжил гудсаа гаргаж хашаан дээрээ тавьдаг бсн.өгөөнөөс эхлээд.Одоо тэгж бгаа газар ер харагдахгүй юм.Төрөл бүрийн харшил үүнээс ч үүддэг бж магад.
Хариулах66.181.191.220
10 аад жилийн өмнөх бичлэг бх,энэтхэгт хувийхан эмнэлэгийн даавууг ариутгадаг тухай гарж бсн.том2 поошигт хийцэн доод тал нь 4 цаг,заримий нь бүр шөнөжин доороос нь гал түлж буцалгадагаа ярьж бсн шүү.сурвжлагчийн асуултанд мөнгий нь хангалттай төлдөг,бид чанартай хийдэг гсн.
Хариулах